БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ МА ЮЭ ДУН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

1 жил
БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ МА ЮЭ ДУН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ  АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Дорнод аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг даргын орлогч Ма Юэ Дун тэргүүтэй төлөөлөгчид айлчлал хийсэн. Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй холбогдох албан тушаалтан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг даргын орлогч МА ЮЭ ДУН тэргүүтэй төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
 
Энэ үеэр Дорнод аймагт өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, Хавирга, Баяхошуу боомтуудаар иргэд 8-аас доош тооны суудалтай жижиг оврын автомашинаар нэвтрэх боломжийг бий болгож Дорнод аймгийн иргэд Манжуур, Хайлаар хүртэл зорчих боломжийг бүрдүүлэх, хоёр улсын аж ахуй нэгж, байгууллагууд үзэсгэлэн худалдаа, эвент арга хэмжээнд оролцож туршлага судлахад дэмжиж, хамтран ажиллах зэрэг санал солилцлоо.
 
Хил орчимд гарсан ой, хээрийн гал түймрийг богино хугацаанд унтраах зорилгоор улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтэрч хамтран түймэр унтраах дадлага сургууль зохион байгуулах, Гал түймэр унтраах, аврах ангийн ой, хээрийн гал түймэр унтраах техник, багаж хэрэгслийн хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх болон Баянхошуу-Өвдөг боомтын гүүрийг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд үе шаттай хийгдэхээр болсон юм.
 
Уулзалтын үр дүнд Дорнод аймагт БНХАУ-аас хадлангийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж Зүүн бүс цаашлаад говийн бүсэд нийлүүлэх, загас, загасны махан бүтээгдэхүүн болон хүнс хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулахад хоёр аймгийн аж ахуй нэгжүүд хамтран ажиллах гэрээ байгуулав.
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
5 адам кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін