Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.12.25/ “Цаг үеийн нөхцөл байдал”, “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1. Өвс тэжээлийн тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт,
 
2. Шинэ жилийн баяртай холбогдуулан байгууллага тус бүр хариуцлагатай жижүүр ажиллуулах, хариуцлагатай жижүүр томилсон тушаалыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
1 адам кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам, жаңалықтар бөлімі және мәтін кескіні болуы мүмкін
5 адам кескіні болуы мүмкін