Өнөөдөр мэнэнгийн отрын бүсрүү шатахууны тээвэрлэлт хийж байна

11 сар
Өнөөдөр мэнэнгийн отрын бүсрүү шатахууны тээвэрлэлт хийж байна
Аймгийн Онцгой комисст иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу малчид малын эрэлд явах, отор нүүдэл хийх зэрэгт шаардлагатай шатахууныг тасралтгүй олгохоор Газрын тосны 19, 21 дүгээр талбайд байрлах шатахуун түгээх станцуудад АИ-92 авто бензиний тээвэрлэлт хийх хүсэлт “Сод монгол групп” ХХК-д гаргасан.
 
Хүсэлтийн дагуу тус газар шатахууны нөөцийн хомсдолтой байгаа хэдий ч өнөөдөр Мэнэнгийн отрын бүсрүү АИ-92 бензинийг тээвэрлэж байна.
 
Малчдын анхааралд : Газрын тосны 19, 21 дүгээр талбайн ШТС-д эрэлт ихсэж, их хэмжээгээр нөөц бүрдүүлэх боломжгүй учир төв суурин газраас малын эрэлд явахдаа шатахууны нөөцийг хангаж явах.