ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл өгөх уулзалт болно

11 сар
ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл өгөх уулзалт болно
Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээлэл хүргэх уулзалтыг зохион байгуулна. Тодруулбал тус сангаас олгож буй зээлийн хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 24-өөс эхлэн 30 хоногийн турш цахимаар хүлээн авах юм. Үүнтэй холбогдуулан Аж ахуй нэгж, байгууллагад мэдээлэл хүргэнэ.
 
Уулзалтаар
 
- ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага /Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар/
 
- Бичиг баримт хэрхэн бүрдүүлэх талаарх зөвлөгөө /БЭСТ хөтөлбөр/
 
- 2024 онд шинээр хэрэгжиж буй Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлтийн талаарх мэдээлэл /Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс/
 
- Санхүүгийн тайлан гаргах зөвлөмж /Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/
 
- Мэдээлэл авах эх сурвалжийн танилцуулга /БЭСТ хөтөлбөр/ мэдээллийг танилцуулна.
 
✔️Хаана: 2024.01.26-ний 14 цагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв
 
✔️Бүртгэл: Постер дээрх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.
 
Доорх салбар чиглэлд хамаарах үйлдвэрлэл эрхлэгч оролцох тул салбар чиглэлийн мэдээллийг харна уу.
 
✔️Дэлгэрэнгүй мэдээллийг 95015331; 70582210
карта және мәтін шимайы болуы мүмкін