Галд өртсөн хоёр өрхөд өргөө цагаан гэрээр дэмжлэг үзүүллээ

10 сар
Галд өртсөн хоёр өрхөд өргөө цагаан гэрээр дэмжлэг үзүүллээ
Энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах нийтийн байранд гарсан галын улмаас амьдарч байсан 2 өрх гэр оронгүй болсон харамсалтай үйл явдал тохиолдсон.
 
Аймгийн Засаг даргын нөөцийн сангаас хөрөнгө гарган дээрх хоёр өрх айлд гэрийн дэмжлэг үзүүллээ.
 
Мөн тус 2 өрх айлд “Өгөөж Нарлаг тал” ХХК, хамт олноос 1 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хөгжил, гудас, зөөлөн хэрэглэлийн дэмжлэг үзүүлсэн бол Афта ХХК-ийн удирдлага, хамт олноос нийт 10,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд халуун талархал илэрхийлье.
 
Гэнэтийн аюул осол, гамшиг тохиолдсон үед хүмүүнлэг сэтгэл гарган бие биенээ үргэлж дэмжин тусалж ирсэн нутгийнхаа зон олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.
3 хүн нарын зураг байж магад