Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн отрын хээрийн штабд ажиллаж байна

10 сар
Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн отрын хээрийн штабд ажиллаж байна
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сумдууд хуваарийн дагуу мал олноор уруудаж очсон бүсэд отрын хээрийн штабыг байгуулж, оторчид болон малын эрэлд явж буй иргэд, малчдад хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа, байгаль орчны байгууллагаас төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.
 
Ирэх 3-р сар дуустал хугацаанд Баянтүмэн, Булган, Матад, Хэрлэн, Хөлөнбуйр сумдын хамтарсан Отрын хээрийн штабыг Мэнэнгийн талд 2-оос 3 байршилд нэмэлтээр байгуулахаар болов.
 
Мөн аймгийн Онцгой комиссын ээлжит 5-р хуралдааныг Хилийн цэргийн 0306 дугаар ангид хуралдаж, дараахь шийдвэрүүд гарлаа.
 
1. ХЦ-ийн 0306 дугаар ангитай зөвшилцсөний дагуу тус ангийн дотоод хэрэгцээний ШТС-аас отор нүүдэл, эрэлд явж буй иргэд малчдад зах зээлийн үнээр шатахуун борлуулах
 
2. Аймаг, сумын төсвөөс хөрөнгө гарган тендер зарлаж Халхгол, Матад сумын бүс нутагт бэлтгэсэн харьцангуй боломжит үнэ бүхий байгалийн хадланг худалдан авч тээвэрлэн сумдад хүргэж, 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгох.
силос нарын зураг байж магадС
адуу нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад