ӨНӨӨДӨР МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН МЭНДЭЛСЭН 129 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

10 сар
ӨНӨӨДӨР МАРШАЛ ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАНГИЙН МЭНДЭЛСЭН 129 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Өнөөдөр (2024.02.08) БНМАУ-ын Баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
 
Монгол Улсын Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Ардын Хувьсгалын манлайлагчдын нэг, Монгол Улсын 13 дахь ерөнхий сайд, Хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 129 жилийн ой тохиож байна. Тэрбээр 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон мэндэлсэн билээ.
 
Тэрээр 1918 онд Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт Орос улс, Коминтернтой холбоо тогтоох бүлэгт орж, улмаар Ардын нам байгуулахад оролцон ардын хувьсгалын анхны долоогийн нэг болсон юм.
 
1921-1928 онд Бүх цэргийн дэд жанжин, Цэргийн зөвлөлийн гишүүн, Бүх цэргийн жанжин,
 
1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд,
 
1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд,
 
1935 оноос Ардын Сайд Нарын Зөвлөлийн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлж Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн, төрийн гарамгай зүтгэлтэн билээ.
 
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
17 хүн нарын зураг байж магад
2 хүн, Бранденбургийн хаалга ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад
19 хүн ба бичвэр нарын зураг байж магад
хөшөө дурсгал нарын зураг байж магад