Гурван байршилд отрын штабыг ажиллуулж байна

10 сар
Гурван байршилд отрын штабыг ажиллуулж байна
Халхгол, Матад сумдын нутагт их хэмжээний мал уруудаж, алдуул болон уруудсан малын эрэлд явж буй малчдад түр амрах байр, эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор дээрх бүсэд Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штабыг Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоо гэх газарт байгуулан ажиллаж байсан.
 
Өнөөдрөөс эхлэн нэмэлтээр хоёр байршилд буюу Матад сумын Мэнэн 5 дугаар баг болон Эрдэнэбадрах 6 дугаар багт “Отрын штаб”-ийг байгуулж малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн мэдээлж ажиллах юм.
 
Байршил: Матад сумын Мэнэн 5 дугаар багт Баянтүмэн сумын Засаг даргаар ахлуулсан 6 алба хаагч, Хэрлэн сумын Засаг даргаар ахлуулсан 5 алба хаагч, Матад сумын багийн Засаг даргаар ахлуулсан 3 албан хаагч
N 47.528155
E 116.470502
 
Байршил: Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоо гэх газарт Булган сумын Засаг даргаар ахлуулсан 13 албан хаагч, Хөлөнбуйр сумын Засаг даргаар ахлуулсан 10 албан хаагч
N 47.280222
E 116.596228
 
Байршил: Мэнэн 5 дугаар баг болон Эрдэнэбадрах 6 дугаар багт Матад сумын багийн Засаг даргаар ахлуулсан 3 албан хаагч ээлжээр тус тус ажиллана.
И46.922220
E 116.336137
 
Мөн отрын штабт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нар хуваарийн дагуу хяналт тавих юм.Отрын штабтай холбогдолтой санал хүсэлтийг Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын 70580119 дугаараас лавлана уу
Арктика және мәтін кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
мәтін кескіні болуы мүмкін