Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

10 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүрийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр (2024.02.19) “Татварын багц хууль”, “Дорнод аймгийн 2023 оны нийгэм эдийн засгийн байдал” -ын талаарх мэдээллийг аймгийн Татварын хэлтэс, Статистикийн хэлтсээс тус тус танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
 
Аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулахтай холбогдуулан сумдад өгөх санал, чиглэлийг боловсруулан хүргэж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, нийт агентлагийн дарга нарт,
 
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх хуваарийг дахин тодотгож ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
 
Зэвсэгт хүчний туулах чадвартай автомашинаар сумдад зам гаргах ажлын хуваарийг гаргаж батлуулахыг Зүүн бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газрын даргад,
 
Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Хамтын ажиллагаатай ажиллах сум, байгууллагын хуваарь”-ийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумдад туслах аяныг өрнүүлж, идэвх санаачилгатай ажиллахыг нийт агентлагийн дарга нарт,
 
Малын сэг зэм устгах ажлын хэсгийн хуваарийг танилцуулж батлуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мал эмнэлгийн газрын даргад тус тус үүрэг болгов.
 
1 хүн нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн нарын зураг байж магад
4 хүн ба "VISSONIC" гэсэн бичвэр нарын зураг байж магад
11 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад