Өнгөрсөн онд “Аз жаргал төв” 7000 гаруй сурагчдад хүрч ажиллажээ

10 сар
Өнгөрсөн онд “Аз жаргал төв” 7000 гаруй сурагчдад хүрч ажиллажээ
Өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол, болон нөхөн үржихүйн мэдлэг олгож эрүүл зан үйл, зөв дадал хэвшил олгох зорилгоор “Аз жаргал төв”-ийг 2017 оноос эхлэн ажиллуулж байна.
 
Тус төв нь “Төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилтын хүрээнд 2017 оноос хойш 1200 гаруй хүүхдэд зөвлөгөө мэдээлэл хүргээд байгаа юм. Тодруулбал 2023 онд гэхэд 11-19 насны нийт 7200 оюутан сурагчдад “Зөвлөн туслах үйлчилгээ”-г үзүүлсэн.
 
Энэ хүрээнд
 
- “Бэлгийн цогц боловсрол ба нөхөн үржихүйн эрүүл мэнд” сургалт
- “Эрсдэлгүй ирээдүйн төлөө” өдөрлөг
- Үе тэнгийн сургагч
- Өсвөр үеийн эмч
- “Хүүхэд хүүхдэдээ” нөлөөллийн сургалт
- “Охидоо сонсъё” уулзалт
- Эерэг хандлага-Эрүүл оюутан зэрэг ажлуудыг зохион байгуулж “Таны нууц захидал”, “Утсаар болон ганцаарчилсан” зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.
 
2024 онд сумдын өсвөр насны хүүхдүүд рүү хүрч ажиллаж нөхөн үржихүй болоод эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө мэдээллүүдийг хүргэх зорилт тавиад байна. Мөн охидын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг явуулж байна.
гудамж ба бичвэр нарын зураг байж магад