“Дорнод ирээдүй” сангаас “Малчдадаа тусалъя аян”-д нэгдэж 1000 боодол өвс аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Дорнод аймагт олон жилийн дунджаас ахиу буюу 40 шахам удаагийн давтамжтай цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч 9 сумын нутаг цагаан зудтай, 5 сумын нутаг цагаанаар зудархуу байна.
Энэ цаг үед малчдадаа тусалж дэмжиж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлье.