"ХАВРЫГ ХАМТДАА ДАВЦГААЯ" АЯНД БОЭТ-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

10 сар
"ХАВРЫГ ХАМТДАА ДАВЦГААЯ" АЯНД БОЭТ-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
Дорнод аймгийн ЗДТГ-ын "Залуучуудын хөгжлийн зөвлөл"-өөс санаачлан хэрэгжүүлж буй малчдад туслах аянд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олон нэгдэж, нэмнээ, нэмнээ хийх материал бээлий, дулаан оймс, хүзүүний ороолт, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлс болон 1.185.000₮ (нэг сая нэг зуун наян таван мянга) төгрөгийг хандивлалаа. Та бүхэндээ баярлалаа.
 
Малчдадаа туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, хамт олон, байгууллага та бүхнийг нэгдэхийг уриалж байна.
 
"Олны хүч оломгүй далай"
Холбоо барих утас: 8802-6826 8861-7192 8857-6677