Аймгийн онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

10 сар
Аймгийн онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
“Их Монгол Барилга” ХХК-ны хамт олон “Малчдадаа тусалъя аян”-д нэгдэж 20.000.000 (хорин сая төгрөг) -ийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн тус компанийн зүгээс зудын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд текник хэрэгслээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
Дорнод аймагт олон жилийн дунджаас ахиу буюу 40 шахам удаагийн давтамжтай цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч 9 сумын нутаг цагаан зудтай, 5 сумын нутаг цагаанаар зудархуу байна.
 
Энэ цаг үед малчдадаа тусалж дэмжиж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлье.