"Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өрнөж байна

9 сар
"Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өрнөж байна
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон эхэлсэн.
 
Энэ удаагийн аян “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
 
Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байлгах жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгох гэх мэт олон агуулгын хүрээнд Дорнод аймгийн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийт та бүхэн тус аянд нэгдэж, зөв харилцаа, хандлагыг түгээхийг УРИАЛЖ байна.