Аймгийн Мал эмнэлгийн газар хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

9 сар
Аймгийн Мал эмнэлгийн газар хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон “Малчдадаа тусалъя аян”-д нэгдэж, аймгийн Онцгой комисст 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өглөө.
 
Тус хамт олон Дашбалбар сумын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.