Хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлье

8 сар
Хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлье
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
 
Иймд хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ИРГЭН танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
 
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
 
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
 
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
 
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
 
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,
 
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.
телефон кескіні болуы мүмкін
мәтін кескіні болуы мүмкін