Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

8 сар
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Зөвлөлийн дарга Ш.Ёл оролцов.
 
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” уриатай уялдуулан улсын хэмжээнд энэ жилийн сарын аяныг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриатай зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгааг олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг өрнүүлж байгаа юм.
 
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан, “Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч 2023” болзолт уралдааны шилдэг салбар зөвлөлөөр С.Цэрэнбадрал даргатай Баян-Уул сумын ХАБЭА-н салбар зөвлөл, шилдэг төрийн байгууллагаар Г.Бадраа эрхлэгчтэй Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг шилдэг аж ахуйн нэгжээр Э.Энхболд захиралтай “Сүх-Индэр” ХХК тус тус шалгарч цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.