Силикат хороололд инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ

8 сар
Силикат хороололд инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дэд бүтцийн шугам сүлжээг сайжруулах, нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж буй.
 
Энэ хүрээнд Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикат хороололд “Инженерийн шугам сүлжээ барих ажлыг эхлүүлэхээр худалдан авах ажиллагааг зарлаад байна.
Тодруулбал Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикат хорооллын 1-5 дугаар эгнээнд гадна дулаан, ус хангамжийн шугам сүлжээний ажлууд хийгдэнэ.
 
Үүнд:
 
-Гадна дулааны өгөх, буцах 1520м урт буюу ф159х4.5мм-н 760м урт хос шугам, хүйтэн усны ф108х4.0мм-н 760м шугам, хэрэглээний халуун усны ф133х4.0мм-н 571м урт халуун усны өгөх шугам, ф89х3.5мм-н 571м урт буцах шугам
-Дулаан механикийн ажил
-Дулаан дамжуулах төвийн барилга
жарықкөшірме және мәтін кескіні болуы мүмкін