Өнөөдөр (2024.04.10) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Ё.Хүрэлтулга ахлагчтай Дорнод хөвгүүдийн багийн тамирчдыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.
Манай аймагт зохион байгуулагдсан "Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах" волейболын тэмцээнд 5 бүсийн 32 багийн 600 гаруй тамирчид оролцож Ч.Мөнхбатаа, С.Сумъяадорж дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ баг ширүүн өрсөлдөөн, сонирхолтой тоглолтуудыг үзүүлж мөнгөн медалийн эзэд болж түүхэн амжилтыг үзүүлсэн билээ.
- 2010 онд Идэрчүүдийн УАШТ А.Түвшинтөгөлдөр ахлагчтай, П.Энхтүвшин дасгалжуулагчтай хүрэл медаль
- 2013 онд Идэрчүүдийн УАШТ М.Өсөхбаяр ахлагчтай, П.Энхтүвшин дасгалжуулагчтай хүрэл медаль
- 2015 онд Өсвөрийн үндэсний УАШТ Н.Номин, ахлагчтай, М.Нарантуяа дасгалжуулагчтай охидын баг мөнгөн медаль
- 2016 онд Идэрчүүдийн УАШТ Н.Номин ахлагчтай, М.Нарантуяа дасгалжуулагчтай хүрэл медаль,
- 2022 онд ӨҮУАШТ Ё.Хүрэлтулга ахлагчтай, Ч.Туяацэцэг дасгалжуулагчтай хүрэл медаль хүрэл медаль,
- 2024 онд Идэрчүүдийн УАШТ Ё.Хүрэлтулга ахлагчтай, Ч.Мөнхбатаа дасгалжуулагчтай мөнгөн медаль