Өнөөдөр (2024.04.12) “Хэрлэн сумын төвийн хатуу хучилттай авто замын өргөтгөл" Лхамжавын гудамжны шинэчлэл, 2.8 км замын ажил эхэлж байна.
Хэрлэн сумын 2 болон 3 дугаар багийн нутагт авто зам шинэчлэх, засварлах ажлын хүрээнд нийт 2,8км урт 4 эгнээ замын 2 талаар явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойн ажил хийгдэх юм. Тус ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж байна.