"Цахимд хэвшье" өдөрлөг лхагва гарагт болно

8 сар
"Цахимд хэвшье" өдөрлөг лхагва гарагт болно
Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх "Цахимд хэвшье" уриатай Цахим хөгжлийн өдөрлөг мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 04-р сарын 17-нд буюу энэ Лхагва гаригт аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулна.
 
Өдөрлөгт :
 
Аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд оролцоно.
 
Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээг хүргэх юм.