"Нийгмийн цогц явуулын үйлчилгээ" Баянтүмэн сумаас эхэлнэ

8 сар
"Нийгмийн цогц явуулын үйлчилгээ" Баянтүмэн сумаас эхэлнэ
Хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэх, алслагдсан сум, багийн иргэдэд эрүүл мэнд, мал эмнэлэг, газрын харилцаа, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал, улсын бүртгэл, соёл, ахуй үйлчилгээний чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж төрийн байгууллагын үйлчилгээг хөдөөгийн сумын иргэдэд шууд хүргэх “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” гурав дахь жилдээ хэрэгжиж байна.
 
Энэ хүрээнд :
 
✔️ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР:
 
• Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулах
• Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн амны хөндийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах
• Диспансерын хяналтын иргэдийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах
• Шаардлагатай тохиолдолд дээд шатлалын эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх, хэвтүүлэн эмчлэх Иргэдэд эрүүл мэндийн даатгалын хууль, тогтоомж, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах
 
✔️ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
 
• Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах
• Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах
• Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, гэр бүлийн тухай хуулийг сурталчлах
• Хүүхдийн авьяас, спорт, хөгжлийн чиглэлээр хэрэгжиж буй “Хүн болох багаасаа” төслийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
• Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй “Хүүхэд эрдэнэ” төслийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
 
✔️ХӨДӨЛМӨР ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
 
• Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ үзүүлэх
• Сум хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих
• Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт
 
✔️СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
 
• Түүх соёлын дурсгал, соёлын биет бус өвийг сурталчлах, хамгаалах
• Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлэх
 
✔️МАЛ ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР:
 
• Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд сургалт зохион байгуулах
• Малчдад мөрдөгдөж буй хууль, эрхзүйн баримт бичгийг танилцуулах
 
✔️ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР :
 
• Хүнсний ногоо тариаланчдад урамшууллын таларх мэдээлэл хүргэх
• Малын индексжүүлсэн даатгал, ээмэгжүүлэх талаар зөвөлгөө өгөх
• ЖДҮ эрхлэгчдийн санг үүсгэн, бүртгэлжүүлэх
• Шинэчлэгдсэн хууль тогтоомжын эмхэтгэл танилцуулах
 
✔️ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
 
•Өвөлжөө, хаваржааны газар олголтыг зөв оновчтой зохион байгуулах
•Газар өмчлөлийн талаар сургалт явуулах
 
✔️УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
 
•Улсын бүртгэлийн багц хуулийн талаар сургалт зохион байгуулах
•E Mongolia апплейкшныг иргэдэд сурталчлах, төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах
•Эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх
 
✔️АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР :
 
•Үсчин гоо сайхны үйлчилгээ үзүүлэх
 
Хөдөөгийн хүн амд “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”-г үзүүлэх арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу хөдөөгийн 13 суманд зохион байгуулна.