"Шинэ талын зам” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

7 сар
"Шинэ талын зам” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай "Шинэ талын зам" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
 
Тодруулбал Зүүн хойд Азийн төмөр замын Зүүн коридор Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жиньжоу /Паньзинь/-ын төслийг хэрэгжүүлэхэд бүх талын эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрш улсуудын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.
 
Зүүн бүсийн зөвлөлийн 01 дүгээр хуралдаанаар тус Зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зүүн бүсэд хэрэгжүүлж буй, цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа төлөвлөн хэлэлцсэн. Тухайлбал авто зам, төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд санаачилга гарган хамтран ажиллахаар тогтсон юм. Энэ хүрээнд эхний томоохон ажлын гэрээг үзэглэв.