АНУ-ын элчин сайдын яамны ерөнхий консултай албан уулзалт хийлээ

7 сар
АНУ-ын элчин сайдын яамны ерөнхий консултай албан уулзалт хийлээ
Өнөөдөр (2024.05.02) Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, АНУ-ын Элчин сайдын ерөнхий консул Лиф Воллертой албан уулзалт хийлээ.
 
Уулзалтаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх,Чойбалсан хотод байрлалтай их дээд сургуулийн оюутнууд болон ахлах сургуулийн сурагчдад сургалтын виз олгох, цаашлаад АНУ-ын бүх төрлийн виз олголтын талаар санал солилцов. Мөн Дорнод аймагт нийгмийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.
 
АНУ-ын Элчин сайдын яамны консулын ажлын хэсэг Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчид болон МУИС-ийн Зүүн бүсийн сургууль,Политехник коллежийн оюутнуудад сургалтын визний талаар сургалт зохион байгуулна.
 
1 хүн ба "বালারবে KO" гэсэн бичвэр нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн ба бичвэр нарын зураг байж магад