Шинийн хоёрны билэгт сайн өдөр хан-уулаа тахилаа

7 сар
Шинийн хоёрны билэгт сайн өдөр хан-уулаа тахилаа
Билгийн тооллын Зуны тэргүүн сарын шинийн хоёрны Балжиннямтай билэгт сайн өдөр Дорнод нутгийн зон олон Хан Уулаа хүндэтгэн тахив.
 
Тахилгын ёслолд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ерөөлийн айлтгал өргөлөө.
Хан-Ууландаа өчил өргөж, нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэж, байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгаж, Данригданжаалин хийдийн хамба, лам нар Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурлаа. Мөн аймгийн алдар цолтой хүчит 32 бөх барилдаж, Их насны морь уралдав.
7 хүн ба "효~ 빠" гэсэн бичвэр нарын зураг байж магад
гал нарын зураг байж магад
6 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн ба Бактрийн тэмээ нарын зураг байж магад
7 хүн, Дижаавингийн сүм ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба Бактрийн тэмээ нарын зураг байж магад
2 хүн ба Бактрийн тэмээ нарын зураг байж магад
10 хүн, адуу ба бичвэр нарын зураг байж магад