Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

7 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр (2024.05.13) “Дорнод аймгийн хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэм цуглуулж, устгах арга хэмжээний гүйцэтгэл, явц”, “Эрүү хэв журмын 14 хоногийн нөхцөл байдал”-ын талаар аймгийн Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэлийг өгөв.
 
Үүнд :
 
1.Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанд оролцохдоо аймгийн Засаг даргын захирамжийг мөрдөж ажиллах, мөн .. тоот албан бичгийн хариуг аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст шуурхай ирүүлэхийг нийт байгууллагын дарга нарт,
 
2.Улсын чанартай А/0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын Булган, Хөлөнбуйр сумын зогсоол дээрх хогийг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах талаар чиглэл хүргүүлж хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба хичээл хийж байна нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн нарын зураг байж магад