Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа сурагчдыг бүх талаар дэмжихийг уриаллаа

7 сар
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа сурагчдыг бүх талаар дэмжихийг уриаллаа
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах төгсөх ангийн сурагчдыг бүх талаар дэмжин ажиллахыг нийт байгууллагын удирдлага, багш нар, эцэг эхчүүдэд уриаллаа. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 800 гаруй хүүхэд төгсөж байна. ЭЕШ 2024 оны 07 дугаар сарын 04-07 ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
 
Энэ хүрээнд :
 
- Сумдаас аймагт хүрэлцэн ирж сонгосон хичээлээр гүнзгийрүүлсэн давтлагад хамрагдаж байгаа сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллахыг Хэрлэн сумын сургуулийн нийт захирлуудад
 
- Суралцагчдыг сургууль төгсөх, их дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, давтлага хийхэд нь зориулж сурагчдын гэртээ болон сургуульдаа ойр байршилтай төрийн байгууллагууд 2024 оны 05 дугаар сарын15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажлын 5 өдөр 13:00-17:00 цагт, амралтын хоёр өдөр 08:00-17:00 цагт боломжит нөхцөлдөө тулгуурлан өрөө танхимаар хангаж дэмжлэг үзүүлэх,
 
- ЭЕШ зохион байгуулагдах өдөр эцэг эх, асран хамгаалагчид автомашинаа зогсоолд байрлуулах боломжоор хангаж дэмжиж ажиллах,
 
- Шалгалтад бэлтгэж байх дээрх хугацаанд нийт сургуулиуд сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын засвар үйлчилгээ хийхгүй байх,
 
- ЭЕШ зохион байгуулагдах Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн барилгад гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, шалгалтын үед аймгийн ОБГ-аас бүлэг томилон сургуулийн ойр орчимд байрлуулж анхны тусламж үйлчилгээг хүргэхэд бэлэн байдал хангаж ажиллах,
 
- Мөн шалгалт болж байх хугацаанд дээрх орчинд анхаарал сарниулах дуут дохио, чимээ шуугиан гаргуулахгүй байж хэв журмыг сахиулах уриалгыг нийт сургуулийн захирал, байгууллагын удирдлагуудад захирамжлан хүргүүлэв.
‎1 хүн ба ‎"‎ر L Η yЛCblH จ CTEЛЛorИй PryΥHИЙ HE 1923-2 2 മന DTV‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад
3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
9 хүн ба бичвэр нарын зураг байж магад