ДБЭХС ТӨХК өнөөдрөөс халаалтаа нэмэгдүүлнэ

5 жил
ДБЭХС ТӨХК өнөөдрөөс халаалтаа нэмэгдүүлнэ

Чойбалсан хотын нийтийн орон сууцны зарим байрны халаалт доголдож байгаа асуудлаар авах арга хэмжээний хүрээнд өчигдөр /2019.12.03/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ДБЭХС ТӨХК-ийн захирал Г.Отгонбаатар, Дорнод Нийтийн аж ахуй ОНААТҮГ-ын дарга Г.Баярсайхан нарт энэ асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өглөө.

1990 оноос өмнө баригдсан орон сууцнуудын дулааны шугам сүлжээг цаашид улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ Сууц өмчлөгчдийн холбоод болон оршин суугчид өөрийн байр, цонх, хаалгаа дулаан алдахгүй болгох талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна.

Өнөөдрөөс эхлэн ДБЭХС ТӨХК халаалтын даралтыг нэмэгдүүлэхээр боллоо.