“Старт-ап-2” арга хэмжээнд шалгарсан 5 бүлгийн залуучууд батламжаа гардан авлаа

5 жил
“Старт-ап-2” арга хэмжээнд шалгарсан 5 бүлгийн залуучууд батламжаа гардан авлаа

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Гарааны бизнесийг дэмжих Start-up” хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай явагдаж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн 11 бүлгээр шалгарч үлдсэн 5 бүлэгт тус бүр 10 сая төгрөгийн батламжийг нь гардуулан өглөө.

Үүнд:

  1. "Дорнод зөөхий, молоко" баг Буриад зөөхий, уламжлалт идээ савлах төсөл,
  2. "Тасалгааны агааржуулалт" баг Үйлдвэрлэл сургалт төсөл,
    3. "Жинхэнэ найз" баг Сургалт хөгжлийн төв төсөл,
    4. "Дорнодод үйлдвэрлэв" баг Дорнодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэгдсэн дэлгүүр төсөл,
    5. "Дорнод стори тайм" баг Гэр бүл хүүхдийн танин мэдэхүйн төв төслүүд тус тус шалгарсан.

Энэ онд Старт-ап арга хэмжээнээс Дорнод аймаг нийт 18 бүлэгт 180,0 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олголоо.