Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

6 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр (2024.06.17) “Сонгуулийн санал тоолох төхөөрөмж”, “Онцгой комиссын хурлаар өгсөн үүрэг чиглэл”-ийн талаар аймгийн Статистикийн хэлтэс, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
- Сонгуулийн хэсгийн хороонд ажиллах албан хаагчид чиг үүргээр хүлээсэн ажлаа зохицуулж, төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт,
 
- Аялал жуулчлалын улирал эхэлж, иргэд олноор Хэрлэн гол дагуу амарч байгаатай холбогдуулан байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад, иргэд, олон нийтэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын дарга нарт,
 
- Ерөнхий боловсролын сургуулийн амралт болон ахлах ангийн сурагчдын төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан аялал зугаалга зохион байгуулахдаа сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд явахыг зөвшөөрөх, эцэг, эх, асран хамгаалагчдыг заавал оролцуулах чиглэлийг нийт сургуулийн захиралд хүргүүлж ажиллах, энэ талаар зохион байгуулсан ажлын мэдээллийг ирэх долоо хоногийн аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцуулахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад,
 
- Энэ жил олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, техникийн бэлэн байдлыг хангаж газар дээр нь танилцан шалгах ажлыг зохион байгуулахыг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын даргад,
 
- Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран энэ 7 хоногт нийт орон сууцад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна. Тиймээс мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нарт,
 
- Байгууллагын гадна орчны цэвэрлэгээг өөрийн эзэмшлийн хашаанаас гадагш 50 метр хүртэлх талбайд тогтмол зохион байгуулахыг нийт байгууллагын дарга нарт, Хэрлэн сумын хэмжээнд орчны цэвэрлэгээг зохион байгуулж дуусахыг Хэрлэн сумын Засаг даргад тус тус даалгав.
1 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад
6 хүн нарын зураг байж магад