Энэ сард олон жилийн дунджаас дулаан байна

3 сар
Энэ сард олон жилийн дунджаас дулаан байна
Өнөөдөр Удирдах ажилтны шуурхай хуралдаанд “Есдүгээр сарын цаг агаарын төлөв байдал”, “2024-2025 оны хичээлийн жил”-ийн талаар аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, Боловсрол шинжлэх ухааны газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Энэ сарын эхээр ихэнх нутгаар бороотой, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй төлөвтэй байна.
 
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/c зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа аж. Харин агаарын дундаж температур, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дундаж орчим болон дунджаас 1-3 С-аар дулаан байх төлөвтэй байна.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг даалгаврыг өгөв.
 
Үүнд:
 
1.Аймгийн нийт нутаг дэвсгэрт малын бэлчээрийн даацын мэдээлэл бодит бус байгаад дүгнэлт хийж, бодитой мэдээлэл гаргахад онцгой анхаарч ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт,
 
2.Хэрлэн голоос суурьшлын бүс (Булган, Хөлөнбуйр, Хэрлэн сум) руу орж байгаа усны сувгийг тогтоох ажлыг зохион байгуулж, дүгнэлт гаргаж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт,
3.Нийт сумын дотуур байрны түлш, хоолны хангалт бэлтгэгдсэн эсэхэд хяналт тавьж, танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
 
4.Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны хангалтыг жилийн турш хүрэлцээтэй байх асуудалд анхаарч, шийдвэр гаргаж ажиллахыг аймгийн Боловсролын шинжлэх ухааны газрын даргад,
 
5.Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад тус тус үүрэг болгов.
1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
 
3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад