Энэ жил малын тэжээл 1.7 мян.тн хураана

3 сар
Энэ жил малын тэжээл 1.7 мян.тн хураана
Энэ онд аймгийн хэмжээнд 7 сумын нутагт 18 аж ахуй нэгж, 17 иргэн, бүлэг, нөхөрлөл тариалан эрхэлсэн.
 
Тодруулбал улаан буудайг 14240 га-д, бусад үр тариаг 6220 га-д, малын тэжээлийг 1125 га-д, тосны ургамлыг 5233 га-д, төмсийг 171.7 га-д, хүнсний ногоог 190.7 га-д тариалсан аж.
 
Урьдчилсан байдлаар үр тариа 19,4 мян.га-аас 20,1 мян.тн, малын тэжээл, 2,2 мян.га-аас 1,7 тн, тосны ургамал, 5,8 мян.га-аас 3,7 мян.тн төмс 158,5 га-аас 1650,6 тн, хүнсний ногоо 175,6 га-аас 1925,8 тн ургац хураах төлөвтэй байна.