ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСЧ, ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА

1 сар
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСЧ, ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Хэрлэн суманд энэ онд хэрэгжих зарим автозамын шинэчлэл, засварын ажлууд дуусч ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Тодруулбал, Читийн гудамжны 600 метр автозамыг шинээр барих ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 97 хувьтай хэрэгжиж байна.
Уг автозамын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн "Авто-Агро" ХХК ажиллаж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулж, хүлээлгэн өгөх хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.
Улсын комисст хүлээлгэн өгснөөр зорчих хөдөлгөөнийг ирэх 11 дүгээр сарын дундуур нээх төлөвлөгөөтэй байна гэлээ.