ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

1 сар
ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх газар, хэлтсийн 26 байгууллагын 300 гаруй албан хаагч нарт танхим болон цахимаар танилцууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл оролцлоо.
Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл хийлэ