“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-ХАМТДАА” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

1 сар
“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ-ХАМТДАА” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн төлөө-хамтдаа” Зүүн бүсийн нээлттэй өдөрлөгийг 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрийн хооронд Дорнод аймагт зохион байгуулж байна.
Тус нээлттэй өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах, зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулах, төрийн байгууллагын зүгээс хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарах асуудлын талаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг бататгах, бэхжүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад манай аймаг болон Хэнтий, Сүхбаатар аймгуудын нийт 40 төрийн албан хаагч, удирдах албан тушаалтан хамрагдаж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаар:
1. “Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг
2. Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх.
3. “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг
4.Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх,
5. Хүний эрхийн сургалт
6.Шүүх дээр ажиллах, удирдлагуудтай уулзах, орчны хүртээмжтэй танилцах сэдвээр тус тус сургалт хийж, хүүхдийн асрамжийн газар болон сонгогдсон цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцах юм