ЭККО-ФАРМ ТӨСЛИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

1 сар
ЭККО-ФАРМ ТӨСЛИЙН БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилттэйгээр 2024-2029 онд хэрэгжих хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, биологийн олон янз байдал, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх “ Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь" /ЭККО-ФАРМ/ төслийн танилцуулга, суурь судалгааны мэдээлэл цуглуулах зорилготой уулзалт боллоо.
Уг танилцуулгыг Канадын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Оюунбилэг, ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнспорт нар хийлээ.
Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон төслийн үйл ажиллагаатай цаашид хамтран ажиллах байгууллагуудын төлөөлөл болох аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцож мэдээлэл, санал солилцов.