“Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-д хог тээвэрлэх гурван авто машиныг хүлээлгэн өглөө

5 жил
“Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-д хог тээвэрлэх гурван авто машиныг хүлээлгэн өглөө

“Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-д 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн гурван авто машиныг өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.

Тус байгууллагад 2015 онд хог тээврийн 4 автомашин хүлээлгэн өгч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр авто машин ашиглалтаас гарсны улмаас төлөвлөгөөт ачилт тасалдаж гэр хорооллын айл өрхийн хог хаягдал ихээр үүсээд байгаа юм.

Харин өнөөдрөөс хог тээврийн автомашины хүчин чадлыг нэмэгдүүлж төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллуулснаар гэр хороололд үүсээд байгаа хог хаягдлыг ачиж дуусгах юм. Энэ онд нийт дөрвөн хог тээврийн машиныг тус байгууллагад аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийлүүлж байгаа юм.