ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

1 сар
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын тамгын газар, Удирдлагын академи хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлого,хэрэгжилт үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл” сургалтыг сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүдийг хамруулан энэ сарын 14-15-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Энэ сургалтаар хөгжлийн бодлого, төлөвлөлт, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг,ур чадвар олгох юм.
Сургалтад хамрагдсанаар бүх түвшинд хийгдэж буй төлөвлөлтүүдийг уялдуулан боловсруулах шинэ арга зүйн мэдлэг чадварыг эзэмших юм.