“ХҮҮХЭД -ЭРДЭНЭ” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА

1 сар
“ХҮҮХЭД -ЭРДЭНЭ” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА
Аймгийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын 2023 оны 19/12 дугаар тогтоолоор батлагдсан “ Хүүхэд-Эрдэнэ” төслийн хэрэгжилтийн талаар төслийн зохицуулагч Д.Ундраа болон аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр нар мэдээлэл хийж, цаашдын чиглэлийг танилцуулж, санал солилцлоо.
Уг хэлэлцүүллэгт аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл болон Хэрлэн сумын 11 хамтарсан багийн гишүүд, Хэрлэн сумаас бусад сумын хамтарсан багууд бүрэн бүрэлдэхүүнээр нэг цэгээс цахимаар оролцож байна.