ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1 сар
ХАМТЫН  АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын тамгын газрын “Ёс зүйн дэд хороо”-ноос Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хамтын ажиллагааны хүрээнд хүсэлт илгээсний дагуу Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн хөгжлийн сургагч багшийн асуудал хариуцсан ажилтан Т.Аззаяа, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн сургагч багш, Хүний хөгжил судлаач М.Мөнхжаргал нар манай аймагт хүрэлцэн ирж, "Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Хамтын тэмүүлэл” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Дээрх сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газар, сумд агентлагийн 200 гаруй албан хаагчид оролцож, харилцан санал солилцлоо.
Уг сургалтыг "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль" шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчид харилцаа, хандлага, ёс зүйгээ дээшлүүлж, хамтын зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж хамтарч ажиллах, байгууллагын ёс зүйн хэм хэмжээг баримтлан мөрдөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх агуулгын хүрээнд зохион явуулсан юм.