“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

3 долоо хоног
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО
Эх орныхоо Тусгаар тогтнол, эрх чөлөөг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүрэн эрхт улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан энэ онд 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үе залуучуудыг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээнд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын хэлтсийн дарга Л.Идэрбат нар оролцлоо.
Манай аймагт энэ жил 16 нас хүрч буй 1805 өсвөр үе, залуучууд байгаагаас өнөөдрийн үйл ажиллагаанд 45 сурагч оролцож Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.