“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА

3 долоо хоног
“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг сурагчдад тайлбарлан таниулах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын Хууль, эрх зүйн хэлтэс, МУИС-ын Зүүн бүсийн сургуультай хамтран “Анхдугаар Үндсэн хууль” сэдвээр сурагчдад хичээл заалаа.
Уг хичээлийг тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч С.Батханд зааж, өнөөдөр иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэх авсан сурагчид хамрагдлаа.