ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

3 долоо хоног
ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
ЗХУ-н 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2024 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн шинэ цэргүүд анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай хамрагдаж, эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалахаа илэрхийлэн тангараг өргөлөө.
Аймгийн Батлан хамгаалах газрын дарга, аймгийн Засаг дарга Ш.Ёл хэлэхдээ: Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд Эх орон бүтнээрээ шингэдэг учиртай. Энэ өдөр эх орон ард түмнийхээ хариуцлагыг нэмж, монгол цэргийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж буй Та бүхэндээ Аймгийн Батлан хамгаалах газрын даргын хувьд эр Цэргийн албаа нэр төртэй хаах хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлж, сайн сайхныг бүхнийг хүсэв.
Монгол цэргийн сүлд хийморь мандан бадартугай.