ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

3 долоо хоног
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
 
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус аяныг 2024 онд дэлхий нийтээрээ “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-ШАЛТАГ БҮҮ ТООЧ” уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор аяныг өрнүүлэн ажиллаж байна.