АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

3 долоо хоног
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига ашиг сонирхолын зөрчил, авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг арга зүйн дэмжлэг үзүүлэх агуулгын хүрээнд 12 дугаар сарын 03-04 ний өдрүүдэд сургалт зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны албан хаагч, сумдын Засаг дарга, түүний тамгын газрын албан хаагчид, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ажилнууд зэрэг нийт 200 гаруй албан хаагч оролцож, харилцан санал солилцлоо.
Энэхүү сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ.