НАЙМААС ДООШ СУУДАЛТАЙ АВТОМАШИН ХИЛЭЭР НЭВТРЭХЭЭР БОЛЛОО

2 долоо хоног
НАЙМААС ДООШ СУУДАЛТАЙ АВТОМАШИН ХИЛЭЭР НЭВТРЭХЭЭР БОЛЛОО
Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнгөрөгч 11 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг даргатай хийсэн албан уулзалтын үеэр хилийн Хавирга-Архашаат боомтоор иргэд 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавиад байсан юм.
Дээрх саналыг БНХАУ-ын талаас хүлээн авч, шийдвэрлэн бага оврын автомашиныг хилээр нэвтрүүлэхээр боллоо.
Ингэхдээ БНХАУ-ын талаас хилийн Хавирга-Архашаат боомтоор тээврийн хэрэгслийн улсын дугаар нь зөвхөн Дорнод серитэй, зөв талдаа жолооны хүрдтэй авто машиныг нэвтрүүлэх шаардлагыг тавьсан бөгөөд иргэд тус боомтоор дамжин Шинэ барга баруун хошуу /Алтан-Эмээл/ хүртэл зорчих боломжтой болж байна.
Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаанаас маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14:00 цагт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.