УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2 долоо хоног
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр (2024.12.09) Байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл -Гадаадын иргэн харьяатын, Нийгмийн даатгалын тайланд анхаарах асуудал -Нийгмийн даатгалын газар тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв.
Үүнд:
1.1.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд шаардагдах нүүрсний хэмжээг аюулгүйн нөөцөд заагдсан хэмжээнд хүртэл бэлтгэж, аливаа хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийт сумын Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
1.2.Олон нийттэй харилцдаг албан хаагчдыг томуугийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
1.3.Төрийн байгууллагууд шинэ жилийн баярыг Улаанбаатар хот болон гадаад улсад тэмдэглэх байдал гарч байгааг зогсоох, цаашид удирдлага, хамт олны түвшинд дээрх байдлаар зохион байгуулахгүй байхыг нийт байгууллагын удирдлагуудад,
1.4.Чойбалсан хотын гудамж талбай, замыг цас орсон даруйд цэвэрлэх, хүн хүчний бэлэн байдлыг хангаж ажиллахыг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын даргад, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдал, орчны бохирдолд онцгой анхаарч ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад,
1.5.Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2024 оны А/587 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад идэвх санаачилга, үр дүнтэй ажиллахыг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга, гишүүдэд,
Хоёр: Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
2.1.Салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг бүрэн хангаж салбартаа манлайлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
2.2.Шинээр томилогдож буй сумдын Засаг дарга нарт ажлаа хяналтдаа авч шуурхай зохион байгуулах чиглэл хүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад,
2.3.Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, иргэдээс ирүүлсэн асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг мөрдөж, иргэд болон албан хаагчдад учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
2.4.Аймгийн Засаг даргын 2024 оны А/157 дугаар “Мэдээ тайлангийн хуваарь батлах тухай” захирамжийн дагуу мэдээ, тайлангийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.