ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

1 долоо хоног
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2024.12.10/ аймгийн Онцгой комиссын 21 дугаар хуралдаанд аймгийн Эрүүл мэндийн газар “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулж аймгийн аймгийн удирдлагуудын зүгээс дараах үүрэг чиглэлийг өглөө.
-Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийттэй харьцдаг албан хаагч, иргэд олноор үйлчлүүлдэг газрууд болох банк, эмийн сан, зах худалдаа үйлчилгээний газрууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг амны хаалт хэрэглүүлэх, гар халдваргүйжүүлэх, шаардлагатай гэж үзвэл халуун хэмжих талаар албан даалгавар боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх агентлагийн дарга нарт,
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа мэдээллийг олон нийтэд түгээх нөлөөллийн ажлуудыг хамтарч хэрэгжүүлэхийг аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн даргад,
Тохиолдлын удирдлагын баг, тандалтын багийн ажлыг эрчимжүүлж хяналт тавихыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад,
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хяналт тавьж, хүүхдийн дархлааг дэмжих хүнсний бүтээгтэхүүн хэрэглүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад,
Дотоодын нөөцөд байгаа амны хаалт, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгт хуваарилахыг Зүүн бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын даргад
тус тус үүрэг болголоо.
Дорнод аймгийн Онцгой комисс