ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИДЭВХЖИЛТИЙН ТҮВШИН ӨНДӨР БАЙНА

1 долоо хоног
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ИДЭВХЖИЛТИЙН ТҮВШИН ӨНДӨР БАЙНА
Аймгийн хэмжээнд 49 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор 9970 хүн үйлчлүүлсний 997 нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй буюу 10.0%- ийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.9 хувиар нэмэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн.
Томуу, томуу төст өвчлөлийн нийт тохиолдлын 863 (86,5%)-ийг 0-14 нас, үүнээс 4 хүртэлх насны хүүхэд 439 (50.8%)-ийг эзэлж байна. Түргэн тусламжийн 188 дуудлага, үүнээс томуу томуу төст өвчин 22 бүртгэгдэж, нийт дуудлагын 11.7 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар нэмэгдсэн.
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөл 110 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 тохиолдлоор нэмэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 89 тохиолдлоор нэмэгдсэн. Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн үзлэг 8411 үүнээс томуу, томуу төст өвчин 854 буюу 10.2 хувийг эзлэж байна.
Сумдын амбулаторийн 1559 үзлэгээс томуу, томуу төст өвчин 143 тохиолдол бүртгэгдэж үзлэгийн 9.2 хувийг эзлэж байна. Өмнөх долоо хоног харьцуулахад 5.4 хувиар нэмэгдсэн байна.
Томуугийн дархлаажуулалтад 2-9 насны хүүхэд- 5691, жирэмсэн эх 69,65-аас дээш насны 615 иргэн, 560 эрүүл мэндийн ажилчид хамрагдаад байна.