АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАЛД ӨРТСӨН ХОЁР ӨРХӨД ГЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

1 долоо хоног
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАЛД ӨРТСӨН ХОЁР ӨРХӨД ГЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат галд өртөж, гэр оронгүй болсон 2 өрхөд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дэмжлэг үзүүлж, 5 ханатай иж бүрэн гэр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө.
Хэрлэн сумын 3 дугаар багийн өрхийн хувьд 4 сартайгаас 15 хүртэлх насны 6 хүүхэдтэй, Хэрлэн сумын 10 дугаар багийн өрхийн хувьд 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардгийг харгалзан үзэж, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх шалгуурыг хангасан тул аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжилт нь шийдвэрлэгдсэн юм.
Иймд галлагаа эхэлсэн өвлийн энэ үед айл өрх, иргэд Та бүхэн гал түймрийн аюулаас сэрэмжилж дор бүрнээ хариуцлагатай хандахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.